Л.Цэдэвсүрэнг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ томилгоо хийжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Цэдэвсүрэнг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна.
Л.Цэдэвсүрэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.
Мөн Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоог томилжээ. Түүний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ