Бүрэн зогсолтод орсон аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээх вэ

Аялал жуулчлалын салбарын Tourism Forum Mongolia-2021 нэгдсэн чуулган энэ сарын 26-нд болно. Тус форумын талаар БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн судлаачид, бизнес эрхлэгч, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох аялал жуулчлалын форум гурван хэсгээс бүрдэнэ.
-
Хоёр жилийн хугацаанд уналтад орсон аялал жуулчлалын зах зээлийг яаж эргэн сэргээх, Монгол руу жуулчин татах асуудлыг хэлэлцэнэ.
-
Жуулчдыг татах тээврийн салбарын талаар ярилцана.
-
Ирсэн жуулчдад үзүүлэх үйлчилгээ, сэтгэл ханамжтай буцаах арга замыг хэлэлцэнэ.
Дэлхий нийтэд 2020 онд аялсан жуулчдын тоог өмнөх онтой харьцуулвал 74 хувиар буурчээ. Ази, Номхон далайн бүсэд 84 хувь бол Монгол Улсад аялсан жуулчдын тоо 94 хувиар буурсан байна. Энэ нь Монголын аялал жуулчлал зогсонги байдалд орсныг харуулж буй юм.
Аялал жуулчлал бол Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар, экспортын хоёр дахь том эх үүсвэр. 2019 оны байдлаар энэ салбарт 2300 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 88 000 ажлын байрыг бий болгож, 607 сая ам.долларын хөрөнгийг татаж байсан. Цаашид эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбараа сэргээх зайлшгүй шаардлага тулгарч байгааг албаныхан хэлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ