УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийнхэнд сануулга өглөө

УИХ дахь АН-ын бүлгийнхэн жийлцэж, ээлж дараалан нэгнээ хөөсөн шийдвэрийг гаргаж буй. Энэ шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлж, шийдвэрлэхийг шаардлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы хуралдааны үеэр АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлсөн шийдвэрийг албажуулж өгөхийг хүсэв. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийнхэнд хуулийн хичээл зааж, дотоод асуудлаа өөрсдөө шийдвэрлэхийг сануулав.
Г.Занданшатар “АН, АН-ын бүлэг, нэр бүхий гишүүдээс нэг нэгнээ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилтэй, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг ар араас нь өдөрт хэд хэдээр нь ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. УИХ, Тамгын газар шүүх биш” хэмээн хатуухан сануулга өгөв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ