Д.Ганбат: Ц.Нямдорж та тооноор орж ирчихээд надад заахгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би эрт хэлсэн, чанартай файзер вакциныг авчраад тарьсан бол аль хэдийнэ ковидоос салсан байгаа. Эцэст нь үнэнд гүйцэтгэдэж, III тунгаа Японы ард түмний тусламжаар файзер хийж байна. Үнэн зөв хэлж ярьж байгаа үгийг авч бай л даа” хэмээн хадуурав.
Харин түүнд вакцинаар улс төр хийхгүй байхыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж анхаарууллаа. Ц.Нямдорж сайд “Вакцинаар улс төр хийдгээ хэзээ дуусгах юм бэ. Арай гэж олж ирсэн юм шүү. Үүний үр дүн гарч байгаа шүү. Үүнийг үгүйсгэж, улстөржүүлэхээ болимоор байна. Олдохгүй байсан, одоо ч олдохгүй байгаа орнууд байна. Файзер тариулсан улс оронд асуудал үүсч байна. Өчигдөр Латви, Литви, Эстонид буцаад онцгой дэглэм тогтоож, хаалгаа хаалаа. Вакцин бүр асуудалтай байна, ядаж ийм зүйлээр улс төр хийхгүй байж болохгүй юу. Үүнийг харлуулах шаардлагагүй” хэмээн бухимдлаа.
Хариуд нь Д.Ганбат гишүүн “Та улстөржих ёстой хүн биш. Ард түмэн таныг хаалгаар гаргаад явуулсан. Тооноор орж ирчихээд бидэнд заах гээд байх шаардлага байхгүй. Улстөржих ёстой хүн чинь би, асуултад хариул” хэмээн загналаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ