Явган хүний зам хаасан хашааг татах шаардлага хүргүүллээ


Төв шуудангийн урд баригдаж буй барилгын хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй учраас Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар пропертиз компанид дөрөв, зургаадугаар сард хоёр ч удаа шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагын дагуу тус компани барилгын хашаа барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний замыг хааж барьжээ. Тиймээс өнөөдөр хашаагаа татах шаардлагыг хүргүүллээ. Тус шаардлагыг өнөөдрийн дотор биелүүлэх ёстой. Харин албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож, цаашлаад албадан буулгах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ