М.Оюунчимэг: Коронавирус тусаагүй иргэдээ урамшуулж, сувилалд амраая

УИХ-ын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Дархлаагаа сайн дэмжиж, коронавирус тусалгүй, хариуцлагатай байгаа 2.7 сая иргэддээ талархал илэрхийлж, дэмжлэг үзүүлж нэг удаа сувилалд амраая. Тухайн хүмүүс хариуцлагаа ухамсарлаж, цар тахлаас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж байна. Бид талархах ёстой. "Биеэ зөв авч явдаг, эрүүл, дархлаатай байдаг хүмүүсийг урамшуулдаг юм байна. Тиймээс би бас өөртөө анхаарах ёстой юм байна" гэдэг ёс зүй төлөвшил хүмүүст суулгахыг төсөвтэйгээ уяж бодох ёстой" хэмээв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ