Бөмбөгөрийн гүүрэн гарцын цахилгаан шат хэвийн ажиллаж эхэлжээ

img

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Бөмбөгөрийн гүүрэн гарцын цахилгаан шат аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар дүгнэлт гаргажээ. Бороо, ус чийгнээс шалтгаалан цахилгаан шатны эд ангиуд зэвэрч, гал гарах нөхцөл бүрдсэн учраас зогсоосон байна. Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр цахилгаан шатанд засвар арчлалт хийж, байнгын ажиллагаанд оруулжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ