АН: Хүний эрхийн төлөө дуугарсан 10 гаруй залууг яллагдагчаар татаад байна
Иргэн Д. Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдан хорьж буй. Э.Одбаяр 23 хоног өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд нь ноцтой эрсдэлтэй тулгарсан талаар мэдээлж буй. Уг асуудлаар өнөөдөр АН-аас мэдээлэл хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзахыг хүслээ.
"Дуугарч чадахгүй байсан иргэдийн өмнөөс дуугарсныхаа төлөө тэр залуу ялтан болж байна. Биеийн байдал нь маш хүнд, 10 гаруй кг жин хаяж, бөөрний дутагдалд орсон байна. Амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа залуусыг яагаад айлгаж, дарамтлаад, зүрх зоригийг нь мохоогоод байгаа юм бэ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй залууг яллагдагчаар татсан байна. Ардчилсан намын төдийгүй хүний эрхийн төлөө дуугардаг мянга мянган залуу хохирч байна" гэсэн үзэл бодлыг илэрхийлж байна.
Мөн тэд 30 настай Л.Оюун-Эрдэнэ сайд Монголын төрд балчирдаж, улс орныг хохироож байна. Түүнээс илүү тулхтай хүнийг Ерөнхий сайдаар томилж ажиллуул. Байхгүй бол АН-ын бүлгийн 11 хүн байгааг сануулж анхааруулж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ