Арилжааны тойм
Энэ сарын 16-20-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр 5 удаагийн арилжааг явуулж, 80 ХК-ийн 2.3 сая ширхэг хувьцааг 3.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20179.70 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 99.7 нэгжээр буюу 0.5%-иар өссөн. Индексийн сагсад багтах Монголиа Девелопмент Ресорсес /5.4%/, Монгол Шилтгээн /5.0%/, Таван толгой /4.2%/, АПУ /2.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 27.0 тэрбум төгрөгөөр буюу 1.3%-иар буурч, 1 их наяд 999.3 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Өндөрхаан /100.6%/, Цагаан толгой /100.5%/, Монасар /74.3%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол Савхи /23.5%/, Баяналдар /20.4%/, Адуунчулуун /20.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 39 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко тур бюро /1.5 сая ширхэг/, Гермес центр /207.1 мянган ширхэг/, Ремикон /196.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шивээ Овоо /2.7 тэрбум төгрөг/, Тавантолгой /162.5 сая төгрөг/, Женко тур бюро /136.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ