Д.Ганбат гишүүний намын нөхөд рүүгээ чулуудсан үг

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн баасан гаригт Онц их хурлаа хийсэн намынхандаа үг хаялаа. Тэрбээр "Намын хурлууд болж байна. Намын хуралд хууль хамаагүй, шүүх хамаа байхгүй гэж байна. Тэр хуралд хариуцлагатай ажил хийж байсан экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар сонгууль явуулдаг хар машины програмын хугацаа дууссан гэж байна. Энүүгээрээ дараагийн эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа юм уу.
Манай ерөнхий сайд байсан, бие дааж нэр дэвшсэн нөхөр гарахдаа баахан хүний гарыг алгадаад, нисдэг Жордан шиг л юм орж ирж байна. Ийм тавилттай жүжиг бэлдээд хүмүүсийн толгой угааж, улс орныг эмх замбараагүй байдалд оруулж байна" хэмээн хэлэлцэж буй асуудлаас хадуурч, намынхаа онц их хурал, шинэ удирдлагын багийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ