АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өглөө

УИХ дахь АН-ын бүлэг 2022 оны төсвийн хэлэлцүүлгээс гурван хоногийн завсарлага авахаа бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдлээ. Тэрбээр дөрвөн шалтгаанаар АН-ын бүлэг завсарлага авч буйг тайлбарлав.
-
Төсвийн алдагдал 2022 оны 2.4 их наяд болчихоод байна.
-
Эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх талаар энэ төсөвт алга.
-
Энэ төсөвт Ирээдүйн өв сангаас авч хэрэглэхээр болсон байна. Ингэж болохгүй, 2030 он хүртэл энэ санг ашиглахгүй байхаар заасан. Энэ заалтыг хэрэгжүүлье.
-
Инфляци бараг хоёр оронтой тоо руу орлоо. Гэтэл тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар юу ч алга.
Тиймээс 2022 оны төсвийн төслийг Засгийн газарт буцааж сайжруулах үүднээс гурван хоногийн завсарлага авахаа мэдэгдэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цагт хүртэл завсарлага өглөө. Учир нь 2022 оны төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэлэлцэх хугацаа шахуу байгаа учраас завсарлагыг хоногоор өгөх боломжгүй гэж үзэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ