Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөж нас баржээ
2021-11-18

 

Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөж нас баржээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас барсан тухай мэдээллийг  15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга өгсөн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид  очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А 8 настай, эмэгтэй өртөж нас барсныг тогтоосон байна.

Shuud.mn
Сонин хачин
Hi ok V
2022-10-31