МАН-ын бүлэг С.Ганбаатар гишүүнийг уучлалт гуйхыг шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлэг Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн төслийг дэмжихгүйгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахуул авсан байна" хэмээн чуулганы хуралдааны эхэнд хэлэв.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн түүнийг хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхийг шаардлаа. Д.Тогтохсүрэн "С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлэг, гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй шүү. Авлига авсныг тогтоогоорой. МАН-ын бүлэг таныг шүүхэд болон ҮХЦ-д өгнө. УИХ-ын гишүүн нэг тохиолдолд чуулган дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Энэ нь гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд. Та биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Тиймээс С.Ганбаатар гишүүн уучлал гуйхгүй бол ҮХЦ, шүүхэд өгөхөө хариуцлагатайгаар хэлье" гэсэн шаардлагыг тавилаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ