Дельта штамм өөрөө устжээ

Ердөө гурван сарын өмнө хоногт илрэх халдварын тохиолдол 200-аас эрс нэмэгдэн өдөрт 26 мянган тохиолдол бүртгэгдэж байсан Японы нутаг дэвсгэр дээр коронавирусийн халдварын дельта штамм өөрөө устжээ. Энэ сарын долооны өдрөөс хойш коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж Japan Times мэдээлсэн байна.
Японд өвчлөлийн тархалт эрс буурсныг эрдэмтэд олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь өндөр хөгжилтэй орнууд дундаас Японд дархлаажуулалтын төвшин өндөр үзүүлэлттэй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 17-ны байдлаар тус улсын хүн амын 75,7 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ. Түүнчлэн хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх журмыг япончууд сайтар мөрдөж байгаа нь өвчлөл буурахад нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ хамгийн гол шалтгаан нь коронавирусийн мутацитай холбоотой гэнэ. Японы Генетикийн үндэсний хүрээлэнгийн профессор Итуро Иноуэгийн үзэж байгаагаар, дельта штамм Японы нутаг дэвсгэр дээр хэт олон мутацитай болж, одоо түүний NSJ14 гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаа бөгөөд улмаар энэ нь вирус өөрөө устах нөхцлийг бүрхдүүлэх гэнэ.
Японы эрдэмтдийн үзэж байгаагаар, тус улсын нутаг дэвсгэр дээр мутаци их гарсан тул дельта штамм цаашид үржих боломжгүй болж, вирус байгалийн жамаар устах шатандаа орсон байж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ