Вакцины III тунд хамруулахын тулд албадлагын арга хэмжээ авахыг даалгав

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцны нэмэлт тунгийн дархлаажуулалтыг улс орон даяар идэвхжүүлэх чиглэлийг өгөөд буй. Вакцин хамрагдах иргэдийн 50 хувь нь нэмэлт тунгаар дархлаажсан тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй.
Хотын хэмжээнд ч вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд зарим арга хэмжээг авах аж. Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид тодорхой үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ вакцины III тунд хамрагдаагүй төрийн албан хаагчдыг гэрт нь хөл хорионд оруулж, дархлаажсан хүмүүст ажлаа хийх боломж олгохыг даалгажээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх зохицуулалтыг хийхийг даалгав.
Хотын дарга хатуухан арга хэмжээ авч, зарим тохиолдолд хүч хэрэглэж байж вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтыг 50 хувьд хүргэнэ. Вакцины III тунд хамрагдсан иргэд ажил, амьдралаа залгуулах гэтэл хийлгээгүй хэсэг бүлэг нь халдвар тараагаад байгаа учраас албадлын арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ