Д.Амартүвшин: Хуулийг гууль болгосон журмаа болиоч ээ

Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ.
Комедиан Д.Амартүвшин:
-Автобусаар хэдэн зуун хүн явж байгаа. Гэтэл орой 30-50 хүн ордог баарыг мэргэжлийн хяналт, цагдаагаас ирж дарамталдаг асуудал үүсэж байна. Үүнээс болж орон байрны архидалт утгаа алдлаа. Орой болгон байрны гадна цагдаагийн машин ирээд хүн авч явж байна. Зөрчлийн хуулиар торгож байна. Хүмүүс арх уудаг газраа уух биш гэр бүл, хүүхэд, хутганыхаа хажууд гэртээ архи ууж байна. Маш олон газар нууцаар ажиллаж байгаа. Нууцаар ажиллаж байгаа газарт ямар нэгэн хэрэг болоход нууж байна.
ААН-үүд мөнгө олж өрөө дарах хэрэгтэй. Хаалттай байсан хугацааны түрээсээ төлөх шаардлагатай байна. Хуулийг гууль болгосон журмаа болиоч ээ. Бид хэвийн ажилламаар байна.
Иргэн н.Булгантамир:
-Цагийн хязгаарлалтаас болж өр, түрээсийн дарамтад орж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байна. Банкны хар дансанд орсон. Цаг хэтрүүлж ажилласан гэж гурван удаа торгуулсан. Хүнд үйлчилж, ажлын байр бий болгосноороо шүүхээр орж шийтгүүлж байгаадаа гомдолтой байна. Бид ажлаа хиймээр байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ