Солонгос иргэний амь аварсан Монгол бүсгүй: Хөлийн чимээнээр нуугдчихсан

img
Фэйсбүүк хуудасны зурагнаас нь ашиглав.

 

Бөмбөрцгөөр сонин хачин ихтэй. Хэд хоногийн өмнө БНСУ-ын Гуанжу хотын нэгэн орон сууцанд гал түймэр гарав. Цонхны төмөрнөөс зуурсан  нэгэн залуу тусламж хүснэ. Түүнд Монгол бүсгүй тусалж, галыг унтраасан юм. Зоригт Монгол бүсгүйг Зундуйхүүн Ундармаа гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Тэрбээр, БНСУ-д ажиллаж амьдраад 13 жил болж байгаа аж.

 

Ингээд иргэний үүргээ биелүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнтэй цахимаар холбогдож, цайны цагаар нь цөөн хором ярилцсан юм.

 

Таны тухай мэдээллийг цахим сүлжээнээс олж уншаад холбогдсон юм. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

 

-Бүтэн сайн өдөр гэртээ амарч байсан. Гэтэл байрны гадна нэг хүний “119 дуудах уу” гэх нь сонсогдсон. Цонхоо онгойлгоод хартал манай дээд давхрын айлын цонхны төмөрнөөс нэг хүн зүүгдчихсэн байлаа. Тэгэхээр нь маш хурдан байшингийнхаа дээвэр лүү гараад юу болсныг асуутал “Гал түймэр гарсан. Хажуу айл руу цонхоор нь дамжиж орох гэсэн боловч эзэнгүй байх шиг байна. Хөдөлж чадахгүй байна. Нохойтойгоо хоёул байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь дээвэр дээрээс олсоор татах санаатай олс хайсан ч олдоогүй. Мөн олсоор ганцаараа татвал хүч хүрэхгүй унагаах байх гэж бодсон. Тэгээд гал гарсан айлын хаалгыг нь гаднаас нь онгойлгосон. Ингээд гурван давхарт байдаг гэрээсээ ус зөөж галыг унтраасан юм. Гал унтраагаад дуусахтай зэрэгцээд галын машин, аврах ангийнхан ирсэн. Шатаар өгсөх хүмүүсийн хөлийн чимээ сонсоод  сая нэг ухаан орж би “нуугдчихсан”. Учир нь визгүй. Өөрөөр хэлбэл, хууль бусаар хараар оршин суудаг.

 

Таны бие зүгээр үү?

 

-Тухайн орой миний бие эвгүй оргиод унтаж чадахгүй байсан юм. Утаа их залгисан. Өглөө нь босоод байрны эзэн рүүгээ залгаж “Хууль бусаар оршин суудаг болохоор эмнэлэг орж чадахгүй. Нэг хүнтэй хамт явмаар байна” гэж хэлсэн. Удалгүй гал гарсан айлын хүн надтай ирж уулзаад “Утаанд 15 минут байсан болохоор хэн ирж тусалсныг хараагүй. Гал команд 28 минутын дараа ирсэн. Та байгаагүй бол бэртэх байлаа. Маш их  баярлалаа. Хамт эмнэлэг явах уу” гэсэн. Эмнэлэгт очиж бүх шинжилгээ хийлгэсэн. Ерөнхий биеийн үзүүлэлт сайн гарсан. Утаа залгисан болохоор эм бичиж өгсөн. Одоо биеийн байдал сайн байгаа.

 

БНСУ-д хууль бусаар оршин суудаг хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад асуудал бий юу?

 

-Асуудалгүй. Хориотой зүйл байхгүй. Даатгалгүй болохоор эмнэлгийн төлбөрт хөнгөлөлт байхгүй. Би яагаад ганцаараа эмнэлэг яваагүй вэ гэхээр болсон үйл явдлаа тайлбарлах шаардлага гарна гэж бодсон. Тиймээс Солонгос хүнтэй хамт явахыг хүссэн юм. 

 

Та тухай мэдээлэл цахим тархаж, танаас Солонгосын телевиз ярилцлага авсан гэсэн үү?

 

-Солонгосын өдөр тутмын сониноос ирж ярилцлага авсан. Телевиз нь тухайн үеийн бичлэг олж авахаар ажиллаж байгаа. Бичлэг олоод ирж ярилцлага авна гэж ярьсан.

 

Та хууль бусаар оршин суудаг гэлээ. Хүний амь аварч сайн үйлс хийсэн хүнд БНСУ-аас виз олгох хууль журам байдаг уу? Магадгүй танд виз олгох боломжтой болов уу?

 

-Яг энэ асуудлыг зохицуулсан хууль байдаггүй. Тухайн байрны эзэн, гал гарсан айлынхан бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Би ч олон жил хууль бусаар амьдарч байгаа болохоор хууль ёсны визтэй болохыг хүсэж байгаагаа дуулгасан. Гэхдээ би тэр хүнээс хариу нэхэж туслаагүй шүү./инээв/

 

Энэ асуудлаараа Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтайгаа холбогдож тусламж хүссэн үү?

 

-Холбогдсон. Орон тоо хүний нөөц маш муу болохоор хамт явж чадахгүй. Өөр хүнтэй яваад бидний зүгээс шаардлагатай зүйл гарвал залгаарай гэсэн. Тэгэхээр нь хэд хоногийн дараа залгасан чинь утсаа аваагүй. Би БНСУ-д 13 жил амьдрахдаа анх удаагаа Элчин сайдын яамнаасаа тусламж хүслээ. Үйлчилгээ авч чадахгүй юм шиг байна.

 

 

Цар тахлын энэ үед БНСУ-ын Засгийн газраас ямар бодлого баримталж ажиллаж байна? Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү?

 

-Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Үйлчилгээ маш сайн үзүүлж байна.

 

Коронавирусийн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж, өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

 

-Би нэг үйлдвэртээ 11 жил ажиллаж байна. Амны хаалтаа сайн зүүж, гараа сайтар угаагаад дархлаажуулалтад хамрагдсан.

 

Ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу?

 

-Гэр бүлийнхнээ санаж байна. Хоёр хүүхэд маань том болчихсон. Охин маань төрж, би эмээ болсон. Тиймээс гэртээ харихаар яарч байна. 2022 онд эх орондоо очих төлөвлөгөөтэй байгаа. Аав ээжийгээ асарч хамт баймаар байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Мичидмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Medrel pizda vee chi
2021-11-28
Manai elchin vnen mal ajilaa hiij medehgui zalgahaar utsaa awahgui.oodoos tailbar tavina vnen bvtehguiee.hiij chaddag hvmvvst n ajila ogmoor ym
2021-11-28
ymr zewvn hvnbe chi chini nad amnas garj bga vg bvhen chamd muu za hvn ajil torol hj bhd chi odoo yu ve zuga tsengel hogod yvj bga bish za teneg mal
2021-11-27
Лалар царайлсан дебил
2021-11-27
Новшийн муу лаларууд иргэндээ туслахгүй юм бол үхснээ хийж элчин мэлчин гэж хуцааад харь оронд байгаад байдаг юм! Зайлач муу сэжгийн пиздаанууд.
2021-11-27
Chi uhecheee yaj horwogin toos hodolgod ywad bdgi
2021-11-26
Huurhun aashtai saihan setgeltei egch sh de
2021-11-26
Иргэн:
Хүнд суртал байдаггүй бол энэ олон жил Солонгост ажиллаж олж байгаа цалинг монгод олох бүрэн боломжтой.
2021-11-25
Яасан бүдүүлэг новш вэ!
2021-11-25
harin tiimee.bairtai boloh gej l gyriij zovj baigaa sh dee.huurhii bidnii amidral daanch avsan hed ni haanaa ch hyrehgyi draga nar tansaglaad l heden 10 aaraa bairtai gazartai .ene emegteid az jkargal hysie.
2021-11-25
Zochin:
Argagui Mongol hun baina. Az chamaig iveenee
2021-11-25
в:
визтэйл болох гэж үүү 13 жил бүх залуу нас одооо болсон байлгүй малааа хүүхэд эцэг эхдэээ оч лалрааа
2021-11-25
Medrel pizda vee chi
ymr zewvn hvnbe chi chini nad amnas garj bga vg bvhen chamd muu za hvn ajil torol hj bhd chi odoo yu ve zuga tsengel hogod yvj bga bish za teneg mal
Лалар царайлсан дебил
Chi uhecheee yaj horwogin toos hodolgod ywad bdgi
Яасан бүдүүлэг новш вэ!
Амьдралын төлөө ноён нуруутай зүтгэж эмэгтэйд талархал илэрхийлье???
2021-11-25
zochin:
al ch gazart mongoliin elchin saidiin yaam dandaa oodgui zan gargadag. Buchuuchan zugtaj alga boldog. Aygui zevuun cheveeree . Ene ochin bie sain bodooroi
2021-11-25
Diplomat alba:
Хаа газар Монголын ЭСЯ гэж хаалга нь хаалттай, ажлаа мэддэггүй газар байдаг. Бусад орны элчингийнхэн шиг иргэддээ тусална гэсэн ойлголт, сэтгэл байхгүй. Хэдэн үеэрээ төрийн албанд өмхийрсөн, нам дагасан юу ч чадахгүй бөгс долоогчдоор дүүрч.
2021-11-25
Az jargal eruul enhiig husen eruue.
2021-11-25
Иргэн:
МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ГАДАГШАА ЯВАХГУЙ, ЭХ ОРОНДОО АЖЛАА ХИЙЦГЭЭЖ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ САЙХАН АМЬДРАХ ЮМ БОЛ ДОО
2021-11-25
harin tiimee.bairtai boloh gej l gyriij zovj baigaa sh dee.huurhii bidnii amidral daanch avsan hed ni haanaa ch hyrehgyi draga nar tansaglaad l heden 10 aaraa bairtai gazartai .ene emegteid az jkargal hysie.
Meme:
eh orongyu gej ui gesen ug vee eh orontoi bolohooroo l guriij bhgyu yu eh orongyu bdan bol tsagaach geed gedsee ileed hevtchih biz
2021-11-25
Манай Монголчууд агуу ш дээ. Энэ бүсгүй тэр агуу мундагуудын нэг нь бна.
2021-11-25
visa:
СОЛОНГОСТ АНУ-Д ЕВРОПТ ТУС БҮРТ 30-40,000 ЗАЛУУС ЭХ ОРОНГҮЙ МЭТ ГҮРИЙЖ БАЙНА ДАА. ДАРГА НАР МИНЬ
2021-11-25
Meme:
eh orongyu gej ui gesen ug vee eh orontoi bolohooroo l guriij bhgyu yu eh orongyu bdan bol tsagaach geed gedsee ileed hevtchih biz
монгол хүү:
үйлс чинь сайхан бүтэг
2021-11-25
Undarmaa:
Bayarlalaa
2021-11-25
Mongol:
Eruul enhiig husye!
2021-11-25
Undarmaa:
Bayarlalaa