ӨАБНУ-ын Ерөнхийлөгч омикроноос болж улс орнууд хилээ хаасныг шүүмжлэв
2021-11-29

Өмнөд Африкт анхлан илэрч, тус тивийн хэд хэдэн оронд дэгдсэн омикрон хэмээх шинэ штаммын улмаас дэлхийн улс орнууд Өмнөд Африкийн орнуудаас нислэг хүлээн авахаа зогсоосон юм. 

 

Харин энэ шийдвэрийг ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса шүүмжилж, шударга бус, ялгаварлан гадуурхсан, шинжлэх ухааны үндэслэлгүй шийдвэр хэмээн мэдэгджээ. Баян орнууд шинэ мутаци илэрсэн улс орнуудаас тусгаарлагдахын оронд дэлхий даяар вакциныг шударга хуваарилах ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн Өмнөд Африк болон хөрш орнууд руу зорчихыг хориглосноор дэлхий даяар шинэ штамм тархах явцыг зогсоохгүй, харин Африкийн эдийн засгийг хөл дээр нь босгоход нэмэж хохирол учруулан, хүмүүсийн амь насыг аюулд учруулна гэж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Рамафоса анхааруулжээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ штаммыг "онцгой анхаарал хандуулах хувилбарууд"-ын жагсаалтад багтаасан ч ӨАБНУ-ын Ерөнхийлөгчтэй санал нэгдэж, хил дээрээ нэмэлт хязгаарлалт яаран нэвтрүүлсэн орнуудыг шүүмжилсэн байна. 

 

Гэвч шинэ штамм хэдийнэ Өмнөд Африкийн нутгаас хальж, Нидерланд, Их Британи, Канад зэрэг хэд хэдэн оронд омикрон штаммын халдвар бүртгэгдчихээд байгаа юм. 

 

Омикрон бүртгэгдсэн болон хилээ хаасан улс орнууд

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар муухай хар хүүр вэ чёрт
2021-11-29
сармагчин гуав өөрөө омикронтойгоо үлд. юун энд тэнд тараах дуртай новш вэ.
2021-11-29