Turquoise Hill Resources: Оюу толгойн нэмэлт 75 сая долларын санхүүжилтийг батлав

Оюу толгойн гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг батласан талаарх мэдэгдлийг Turquoise Hill Resources компани гаргасныг "Yahoo finance" дамжуулжээ.
Тодруулбал, Монголын Засгийн газар, Рио Тинто болон Turquoise Hill Resources компанийн хоорондын хэлэлцээрийн явцад ахиц гарсан энэ үед "Оюу толгой" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл Оюу толгой ордын гүний уурхайн боловсруулалтын төслийн нэн чухал ажлуудыг үргэлжлүүлэх шаардлагатай 75 сая долларын завсрын төслийг баталсан талаар мэдэгдэлд өгүүлсэн байна. Ийнхүү баталсан төсөв нь 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл Оюу толгойн гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэхэд хангалттай гэж компани үзэж байгаа аж.
Хэдийгээр завсрын төсвийг батлах шийдвэр нь нэн шаардлагатай, ойрын ирээдүйн нааштай алхам байсан хэдий ч цаашлаад гүний уурхайн дараагийн ажлуудад шаардлагатай, ирээдүйд гарах аливаа нэмэлт хөрөнгө оруулалтуудыг Оюу толгойн зөвлөл батлана гэсэн ямар ч баталгаа байхгүй, урьдын адил гүний уурхайн цаашдын ажил удаашрах эрсдэлтэй гэж Turquoise Hill Resources компани мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ