Сэлэнгэ аймгийн шинэ Засаг дарга тамгаа хүлээн авлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11 дүгээр сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг батламжилсан билээ. Шинэ Засаг дарга өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа Засаг дарга Н.Лхагвадоржид тамгыг нь гардуулан өгснөөр тэрбээр ажилдаа оров.
Н.Лхагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ