Galaxy Futures: Чингэлэггүй ачаа авахыг хориглосон тул Монголын нүүрсний экспорт буурна

Коксжих нүүрс болон коксны Хятадын фьючерсүүд лхагва гарагт тус бүр нь таван хувиар өсчээ. Энэ нь коронавирусийн омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор Хятад улс Монголоос авах нүүрсний импортоо тасалдуулсантай холбоотой гэж Ройтерс мэдээлсэн байна.
Өвөр Монголын болон Хар Мөрөн мужийн хилийн зарим хотууд халдварын дэгдэлтээс зайслхийх үүднээс нүүрс, төмрийн хүдэр, зэсийн хүдэр, цайр зэрэг ачааг чингэлэггүйгээр төмөр замаар авахаа зогсоосон юм.
"Монголоос авах эрчим хүчний нүүрсний үнэ ихээхэн буурах байх, трейдерүүд үнээ нэмээд эхэлсэн, цаашид ч өсөх байх" хэмээн Galaxy Futures-ийн шинжээчид таамагласан байна.
Улмаар Даляны бирж дээрх тавдугаар сард нийлүүлэгдэх металлургийн нүүрсний фьючерс 5,3 хувиар нэмэгдэж, өглөөний арилжаагаар нэг тонн 1692 юаньд хүрчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ