Далай ашиглах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2021-12-02

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр өнөөдөр томилогдсон Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө. Үргэлжлүүлэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 


Үргэлжлүүлэн ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгоог хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томилсон. Харин УИХ-ын гишүүдийн олонх нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийн томилгоог дэмжээгүй юм.

 

 

Түүний оронд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлсэн нь зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан ч томиллоо.

 

Сонгон шалгаруулалтын журмаар ШЕЗ-д ажиллаж байсан хүнийг шүүгч бус гишүүнээр томилох ёсгүй. Гэтэл Д.Зүмбэрэллхам нь ШЕЗ-д ажиллаж байсан бөгөөд хуулийн хулгай хийж байгааг байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр гишүүд хэлж байв.

 

Цөөнгүй гишүүд эсэргүүцсэн ч санал хураалтаар гишүүдийн олонх буюу 72.5 хувь нь дэмжсэнээр Д.Зүмбэрэллхамыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томиллоо.


 

Н.Алтанхуяг: Тойргийн мөнгө 1000 дахин өсөж, Монгол 76 гишүүний улс боллоо

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Н.Алтанхуяг хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа. Тэрбээр

 

 

“Сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод дүн шинжилгээ хийж, УИХ-аар хэлэлцье гэсэн санал гаргаж, Г.Занданшатар дарга дэмжиж, Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш нэг жил өнгөрч, дараагийн төсөв батлагдлаа. Бид буруу төсөв баталж, дампуураад яваад байна. Тиймээс Х.Булгантуяа гишүүнээр ахлуулсан энэ ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцье.

 

Та бүхэн маань төсөв мөнгөн дээрээ онцгой анхаарал хандуулаач ээ. Татвар төлөгчдийн цуглуулсан энэ их мөнгийг ингэж үрэн таран хийж болохгүй. 2005 онд тойргийн мөнгө гэдэг юм анх гарсан. Таван саяас эхэлсэн. Одоо энэ мөнгө 1000 дахин өсөж, таван тэрбум руу дөхөж байна. Монгол биш 76 гишүүний улс боллоо. Энэ их мөнгийг Монгол даяар үр ашиггүй тараагаагүй байсан бол өдийд Дарханы зам дуусах байлаа.

 

Сая бидний баталснаар улсын төсвийн алдагдал 800 орчим сая ам.доллар болж байна. Сүүлийн үед жил бүр тэрбум орчим долларын алдагдал үйлдвэрлэж байна. Гадаад зээл 2012 онд  3 тэрбум байсан бол өнөөдөр 8 тэрбум ам.доллар боллоо. Ковидын нэрээр хичнээн мөнгө үрэв, үүнд хариуцлага тооцохгүй юм уу. Ковидын хуулиар улсын төсвийг Засгийн газар мэдэж, талаар нэг тараасан. Монгол Улсын эрх ашиг гэж байхгүй юу" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Попуудад дургүй:
Хүргэнтэйгээ нийлж төсвөөс баахан хулгай хийчихээд одоо худлаа ярьж попрохоо боль хө.
2021-12-02