Дөрөлж нууранд живсэн автомашиныг татаж гаргахаар ажиллаж байна

img

 

Дөрөлж  нууранд шатахуун ачсан автомашин нуур руу цөмөрч живсэн талаар өмнө бид мэдээлсэн. Тус машиныг татаж гаргах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт “Дөрөлж” нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09:00 цагт эхлүүлж, мөсийг хөрөөдөж, тус автомашиныг гаргахаар ажилласан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 17:52 цагт түр зогсоож, 12 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ. Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3,1 метр байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04