ШУУД: Өнөөдрийн байдлаар 25 улсад шинэ хувилбар бүртгэгдээд байна

ЭМЯ-наас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “ ДЭМБ-аас коронавирусийн шинэ хувилбарыг анхаарал татах гэсэн хувилбарт оруулж “Омикрон” гэсэн нэр оноосон. Улс орнуудад судалгаагаа эрчимжүүлэх уриалга хүргүүлсэн. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын судлаачид “Дельта” хувилбараар өвдсөн хүмүүс “Омикрон” хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлсэн байна.
Мутаци дархлаа султай хүний биед үүсдэг. Тиймээс”Омикрон” хувилбар дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын эрдэмтэд оношилсон байгаа. ДЭМБ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 25 улсад шинэ хувилбар бүртгэгдээд байна. Тодруулбал,
Ботсвана 19
Нигери 3
Их британи 22
Бельги 1
Бразил 3
Чех 1
Франц 1
Герман 9
Хонг Конг 4
Израил 4
Итали 9
Япон 2
Голланд 16
Норвеги 2
Испани 2
Португал 13
Швед 3
Канад 6
Дани 4
Арабын Нэгдсэн Эмират улсад тус тус бүртгэгджээ.
Дэлхий дахинд вакцины судалгаа хийж эхэлсэн.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ