Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 10200 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 11, түр 14 цэгт 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 11 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ