КОВИД-19: 318 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 318 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 162 нь Улаанбаатарт, 155 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 2 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4940 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1879 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 89 иргэний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ