Оюутолгойгоос монголчууд хэдэн хувийг эзэмших вэ?
2010-12-07

Оюутолгойгоос Монголын тал 34 хувийг эзэмших нь эргэлзээтэй болж байгаа гэсэн яриа чих дэлсэх боллоо. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар Монголын тал Оюутолгойн ердөө л 6,8 хувийг эзэмших эрхтэй болж байна хэмээн ярьж яваа. Зандаахүүгийн Энхболд гишүүн л гэхэд Оюутолгойгоос нэмэлт хувьцаа гаргаж, түүнд нь монголчууд оролцохгүй бол 34 биш 6,8 хувийг л эзэмшинэ гэлээ.

Зөвхөн зээлийн хүүг ярихгүйгээр хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалт нь хөрөнгө оруулагчдын гэрээний заалттай зөрчилдөж байгааг засах хэрэгтэйг З.Энхболд гишүүн хэлж байна.

Оюутолгойн ТУЗ өөрийнхөө журмаар хуралдаж санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан гэсэн мэдээлэл байна. Монголын тал аль болохоор өөрийнхөө дарамтыг багасгах ёстойг Түлш эрчим хүчний сайд ярьж байгаа. Гэхдээ УИХ–ын тогтоол зөрчсөн олон асуудал байгааг З.Энхболд гишүүн нуусангүй. Тиймээс гэрээндээ өөрчлөлт оруулах үүргийн Засгийн газарт өгнө гэж байна.

Оюутолгойгоос  Монгол Улс  34 хувийг эзэмших нь  хэвээрээ байгаа гэж байна гэж салбарын сайд сонин хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл ногдол ашгаараа 34 хувийг авна гэсэн үг.

Хамгийн гол нь "Оюутолгой" ХХК дээр авч байгаа зээл, давуу эрхтэй хувьцааны хүүг яаж бууруулах вэ гэдэг дээр л төвлөрч ярих учиртай гэж Эрдэс баялаг эрчим хүчний сайд хэвлэл мэдээллүүдээр  ярьсаар байна. Үүнийг Засгийн газрын ажлын хэсэг ярьж байгаа юм байна. Ж.Батхишиг
Shuud.mn
Сонин хачин