АНУ Шинжаанаас бараа авахгүй

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд "уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг таслан зогсоох тухай" хуулийн төслийг дэмжжээ. Энэ санаачилгын төлөө 428 төлөөлөгч саналаа өгч, нэг хүн татгалзсан талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Энэхүү хуулийн төсөлд Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос бараа бүтээгдэхүүн импортлоход хязгаарлалт тавих, Хятадын энэ бүс нутагт "хүний эрхийг зөрчиж байгаа"-д хариуцлага хүлээх ёстой гэж АНУ үзэж буй Хятадын байгууллага, хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны долдугаар сард Сенатад мөн үүнтэй ижил санаачилга гарсан бөгөөд тиймээс одоо Конгрессын хоёр танхим хуулийн төслийн хоёр хувилбарыг тохиролцох шаардлагатай болж байгаа юм. Мөн энэхүү баримт бичигт Ерөнхийлөгч хэзээ гарын үсэг зурах, энэ төслийг Байден дэмжих эсэх нь тодорхойгүй байна.
Энд дуулгахад, Хятадын үндэсний цөөнхийн эрхийн асуудал Хятад, Барууныхны хоорондын харилцаа хурцдах шалтгаан болдог юм. Барууны орнууд БНХАУ-ыг засан хүмүүжүүлэх лагерь байгуулсан, тэндээ нэг сая орчим уйгурыг албадан байлгаж, хөдөлмөрийг нь мөлждөг хэмээн буруутгадаг. Хятадын эрх баригчид үүнийг удаа дараа няцааж байсан ч энэ удаад Барууны орнууд ийнхүү хязгаарлалт тавихын дээр Хятадад болох Өвлийн олимпын наадмыг бойкотлохоор нэгдэж эхэлсэн юм.
Бээжин-2022: Британи, Австрали бойкотод нэгдэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ