ОХУ,Франц бойкотыг эсэргүүцэж, БНХАУ бойкот зарласан орнуудад хариу барихаа амлав
2021-12-10

Хятадын эрх баригчид Шинжаан-Уйгур дахь уйгур үндэстэн болон бусад үндэсний цөөнхүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг гэсэн шалтгаанаар Барууны орнууд ээлж дараалан Бээжин-2022 өвлийн олимпын наадмыг бойкотлосоор байна. Анх АНУ дипломатаар бойкотлоно гэдгээ зарласан юм. Харин үүний араас БНХАУ-ын тал хариу мэдэгдэл хийн, "олимпыг улс төржүүлэх"-ийг зогсоохыг шаардаж байв. АНУ-ын араас Австрали, Их Британин Канад улс бойкотод нэгдсэн бол Франц улс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 

 

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны үзэж байгаагаар Бээжинд болох Олимпын наадмыг дипломатаар бойкотлох нь дорвитой алхам биш гэнэ. Олимпыг "бүхэлд нь бойкотлож", наадам руу тамирчдаа илгээхгүй байх, эсвэл "үр дүнтэй аргаар нөхцөл байдлыг өөрчлөхийг оролдох" ёстой байсан гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

"Бээжингийн олимп руу тамирчдаа илгээхгүй байя гэж аль нэг орон мэдэгдсэн талаар би сонссонгүй" хэмээн Францын Ерөнхийлөгч мэдэгдээд, дипломат бойкотыг "бэлгэ тэмдэг төдий" хэмээн нэрлэжээ.

 

Франц улс тамирчдын эрхийг хамгаалах дүрмийг боловсруулах тал дээр Олон улсын олимпын хороотой хамтран ажиллана гэж Эмманюэль Макрон мэдэгдсэн байна. 

 

"Бэлгэ тэмдэг төдий, дорвитой бус алхам хийж энэ сэдвийг улс төржүүлэх хэрэггүй гэж би бодож байна" хэмээн Макрон мэдэгджээ.

 

2022 оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадмыг дипломатаар бойкотлох нь ямар ч утгагүй хэрэг гэж Оросын тал ч үзэж байна. 

 

"Энэ төрлийн эсэргүүцэл нь ямар ч утгагүй. Би хувьдаа үүнийг дэмжиж чадахгүй" гэж Оросын олимпын хорооны Ерөнхийлөгч Станислав Поздняков мэдэгджээ. Түүнчлэн Олимпын хөдөлгөөн улс төрөөс хол байдаг гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

 

Бойкот хийгээд түүний шалтгаан 

2021 оны хоёрдугаар сард төвөд, уйгур, Өвөр Монгол, Хонконгийн оршин суугчдыг төлөөлдөг хүний эрхийн 180 байгууллагаас бүрдэх эвсэл Хятадын нийслэлд болох Олимпыг бойкотлохыг уриалсан юм. Мөн Канад, Норвегийн улс төрчид ч ийм уриалга гаргаж байлаа.

 

Энэ нь Хятадын эрх баригчид үндэсний цөөнхийг хавчин гадуурхдаг, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг, цөөнхүүдийг хань үндэстэнд уусгах бодлого баримталдагтай холбоотой гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэж байлаа. Тэд үүний жишээ болгон Шинжаан-Уйгур дахь засан хүмүүжүүлэх лагерьт олон мянган хүн албадан хөдөлмөр эрхэлдэг, Өвөр Монголд монгол хэлийг шахан гаргах бодлого баримталж байгаа зэрэг мэдээллийг олон улсад түгээж байв.Мөн Өвлийн олимпын бамбарыг асаах ёслолыг тасалдуулах зорилготой хүний эрхийг хамгаалагчдын цуглаан ч болж байсан юм.

 

Ингээд, 12 дугаар сарын зургааны өдөр АНУ Бээжин-2022 олимпыг дипломатаар бойкотлох шийдвэр гаргасан. Ингэснээр АНУ-ын тамирчид тэмцээн уралдаанд оролцох хэдий ч албаны этгээдүүд Хятад руу очихгүй аж. Үүний араас Австрали, Британи, Канад улс энэ бойкотод нэгдэсний дээр Европарламент бүх нийтээр бойкот зарлахыг уриалж байлаа.

 

Хятадын хариу

 

Өвлийн олимпыг бойктолохоо зарласан орнууд энэ алхмаасаа болж төлөөс төлнө гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгджээ.

 

"АНУ, Их Британи, Австрали, Канад улс улс төрийн манипуляцид олимпын тавцанг ашиглаж байна гэдгийг цохон тэмдэглэе. Энэ алхам нь дэмжлэг авахгүй бөгөөд ингэснээрээ тэд өөрөө өөрсдийгөө тусгаарлаж байна. Тэд алдаатай үйлдлийнхээ төлөө төлөөс төлнө" хэмээн Вань Вэньбинь мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

Өмнө нь улс орнууд дипломат бойкотынхоо талаар зарлах бүрийд Хятадын тал хариу мэдэгдэл хийж байлаа. АНУ шийдвэрээ танилцуулсаны дараа тус улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яам "Америкийн албан тушаалтнууд оролцох эсэх нь олимпод нөлөөлөхгүй", тэднийг уриагүй", "олимпыг улс төржүүлж байна" зэрэг мэдэгдэл хийж байсан юм. Харин  Хятадтай худалдааны харилцаа нь нэн хурцадмал байгаа Австрали улс АНУ-ын араас бойкот зарлахаар болсонд Хятадын тал ихээхэн эгдүүцэж, "Австрали АНУ-ыг сохроор дагаж байна", " бойкот зарласан нь харилцаагаа сэргээе гэсэн хүсэлттэй нь зөрчилдөж байна", "Австралийн албан тушаалтнууд оролцох эсэх нь хэнд ч хамаагүй" зэрэг мэдэгдэл хийж байв.

 

Энд дуулгахад, 2022 оны өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотноо болно. Бээжин хот Өвлийн болон Зуны олимп зохион байгуулж буй анхны хот болж байгаа юм.

Бээжин-2022: Британи, Австрали бойкотод нэгдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бандаашаа хийж чадахгүй байж худлаа битгий томор бандиа
2021-12-13
НАМАЙГ СҮХЭЭ ГЭДЭГ ЯАДАГ ЮМ БЭ МУУСАЙН БАРУУНЫ БӨӨС ХУУРСНУУДЫГ МУУ ХЭЛЭХ БҮҮ ХЭЛ Харааж БАЙВАЛ ТААРНА
2021-12-13
Сансар:
Муусайн янкууд үргэлж гай болдог цагаач бөөн Үүдийн цуглуулга
2021-12-13
Зочин:
Нэр нүүрээ оригоор нь гаргалгүй.хулхи хуурамч фэс хаягаар хил давуулж улс гүрнүүдийг муу хэлэх юм .яана даа
2021-12-12
НАМАЙГ СҮХЭЭ ГЭДЭГ ЯАДАГ ЮМ БЭ МУУСАЙН БАРУУНЫ БӨӨС ХУУРСНУУДЫГ МУУ ХЭЛЭХ БҮҮ ХЭЛ Харааж БАЙВАЛ ТААРНА
Тэнгэрнар:
Дэлхийн бүх улс орон нь нэгдэж.Өвөрмонголыг цагаан хэрмээр нь хил хийж.Тусгаар тогтносон улс болгож байж.Хүний эрх хамгаалж чадна.Бойтлох үр дүнгүй юм
2021-12-12
ereenii hilee neegeeech gej guij baij chi bid 2r shig ym galuu duuraij heree holoo holdoov gedeg shig ym boloh biz
2021-12-12
Тж:
Монголчууд бид Хятадын өвлийн Олимпыг бойкотлоё! Хятадыг чичрүүлэх улс бол зөвхөн Монгол зөөвхөн Монгол мину!
2021-12-12
Бандаашаа хийж чадахгүй байж худлаа битгий томор бандиа
ereenii hilee neegeeech gej guij baij chi bid 2r shig ym galuu duuraij heree holoo holdoov gedeg shig ym boloh biz
Chi hoolgui bolchiishd hahaha
2021-12-11
Austalias nuurs avahgui,ene n manaid hojootoi
2021-12-11
хилээ хаасан нь дээр
2021-12-11
Олимп эв нэгдлийн бэлэгдэл биздээ уг нь. Сүүлийн үед ямар их улс төржиж бнаа
2021-12-10
Mongolchuud bas boikot hiih heregtei nuursee buu zar kk
2021-12-10
Chi hoolgui bolchiishd hahaha
хилээ хаасан нь дээр