Маск агаар мандлаас нүүрсхүчлийн хий боловсруулах хөтөлбөр эхлүүлэв

img

SpaceX компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск агаар мандлаас нүүрсхүчлийн хий ашиглах хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлажээ.

 

Агаар мандлаас авсан нүүрсхүчлийн хийг пуужингийн түлш болгон ашиглахаар болсон талаараа тэрбээр Твиттер хуудсандаа бичсэн байна. Маскийн онцолсноор, энэ хөтөдбөрийг хэрэгжүүлэх нь Ангараг гариг руу нисэхэд хэрэгтэй гэнэ.

 

Энд дуулгахад, Илон Маск Ангараг гариг эзэмших төлөвлөгөөнийхөө талаар урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Мөн НАСА 2024 онд саран дээр сансрын нисэгчдийг буулгахаар төлөвлөж байгаа бол SpaceX компанийн Starship хөлөг үүнээс ч өмнө сар руу нислэг үйлдэнэ гэж Илон Маск энэ оны наймдугаар сард мэдэгдэж байлаа.

TIME оны хүнээр Илон Маскийг нэрлэв

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dff:
Одооны технологиор саран дээр л арай хийж бууж байгаа байх. Цаашаа явахад хэцүү явах ч шаардлага байхгүй. Энэ нөхөр ингээд балайрахаар нь гэнэн баагийнууд итгээд хувьцааг нь аваад байдаг байх.
2021-12-14