Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордож байна. Тэрбээр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
Ерөнхийлөгчийн айлчлал 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ