Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

img

 

Сэлэнгэ аймагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд өчигдөр өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. 

 

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Юу ч бичээд байгаа юм. мэдээгээ хянадаггүй юм байхдаа. Амны билгээр болог л гэж бодохоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ОХУ-н Улаан-үд хот Байгаль нуур гэнэ
2021-12-16