АН-ынхан хурал хаяж, МАН-ынхан хууль "машиндаж" байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан ирцгүй үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд 41 гишүүн ирж, хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлгийнхэн чуулганы танхимыг орхиж гарлаа. Харин МАН-ынхан өглөөний ирцээр хуулиудыг эцэслэн батлах санал хураалт явуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 143 хуулийг эцэслэн батална гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулсан. Тэгэхээр МАН-ын бүлгийнхэн ирцгүй хуралдаанаар хуулиудыг "машиндах" нь тодорхой болж, санал хураалт үргэлжилж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ