О.Батбаяр: Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдэгт итгэлтэй байж болно
2021-12-21

 

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улсын хилээр арваннэгдүгээр  сарын 26-наас  өдийг хүртэл 54 нислэгээр 5000 гаруй зорчигч ирсэн. Тухайн зорчигчдоос түргэвчилсэн ба ПГУ тест авч байгаа. Мөн иргэдээс 4 дэхь хоногт нь шинжилгээ авч байна. Одоогийн байдлаар Омикрон хувилбар тогтоогдоогүй.

 

ДЭМБ-ын зөвлөмжөөр эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Ингээд тусгай PCR шинжилгээ болон генийн дараалал тогтоож байна. Шинжилгээний хариу эерэг гарсан бүх хүний генийн дараалал тогтоож байгаа учир омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хилийн хяналтыг эрчимжүүлснээр омикрон хувилбар Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх боломжтой" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Омикроныг гаднаас орж ирнэ гэж хүлээгээд байгаа хэрэг үү? ккк. Тэр чинь корона вирусын эволюц мутацийн тодорхой үе шатанд хэнээс ч хамааралгүй гарч ирэх хувилбар шүү дээ. Манайханд илрэхгүй ч байж болно, илрэхдээ арай өөрөөр ч илэрч болно. Эрүүл мэндийн салбарт чинь хэл устай залуучууд овоо хэд бий дээ. Тэднийгээ ашиглаж ядахнаа шинжлэх ухаанч мэдээллийг авмаар юм даа. Судалгааг ч олигтой хийж чадахгүй л дээ, чадах нэгэнд нь хийлгэхээр датагаа ч өгөхгүй байгаам байна лээ ш дээ зайлуул.
2021-12-21
Корона өвчинд хараал хийцгээе
2021-12-21