Их хэмжээний тарвага тээвэрлэж явсныг илрүүллээ
2021-12-22

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид олон тооны тарваг тээвэрлэж явсан үйлдлийг ирүүллээ. Алба хаагчид  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэхдээ иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. 

 

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглоод байгаа юм. 

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
Tulburtei agnahiig zuvshuurchihvul yadag bol.
2021-12-22
Болд:
Тарваганы бизнесс дийлдэхгүй ээ. Улам л хүчээ авч байна даа. Тарваганы мах ч үнэтэй болж байна шүү
2021-12-22