
Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн болон галын зөрчлийн 22 дуудлага иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Шуурхай бүлэг 105, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 10, 26, 29, 30, 34, 63 дугаар ангиуд ажилласан байна. Нийт гал түймрийн дуудлагын 12 нь зөвхөн гэр хорооллын байшин шатсан дуудлага байна.
Гал гарсан шалтгаан нь пийшин зуухны халалт, яндангийн цонолт, цахилгаан ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болжээ.
Гал сөнөөгчид гарсан галыг газар авахуулалгүй шуурхай унтраасан бөгөөд энэ үеэр галд хүн өртсөн, түлэгдэж гэмтсэн тохиолдол гараагүй байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ