2022-оос ӨӨР ОН УГТАХ орнууд

img

         Хүн төрөлхтөн цаг хугацааг хэмжихийн тулд хуанли бүтээсэн. Оршин байх хугацаандаа олон арван хуанли бүтээсэн дэлхий нийт өдгөө Григорийн хуанлиар жил бүрийн 12 дугаар сарын 31-ний шөнө шинэ оноо угтдаг.  Анх 1582 оноос Католик шашинт улс орнуудад нэвтэрсэн энэ хуанлийг дэлхий нийт мөрддөг ч хуучны хуанлиар давхар он тооллоо тоолдог улс орнууд ч бий. Хуучны хуанлиар аль улсад хэдэн он болж байгаа бол?


ТАЙЛАНДАД 2565 ОН ГАРНА



   

2022 онд Тайландад 2565 он гарна. Тайланд улс буддын сарны тооллыг мөрддөг юм. Гэлээ ч Европын бусад орны адил хуанлиа давхар мөрддөг. Гадаадын хүмүүст зориулж бараа бүтээгдэхүүн дээрээ Григорийн хуанлиар огноог бичдэг байна.


    ЭФИОП 8 ЖИЛЭЭР “ХОЦОРЧЭЭ”



       

Эфиопын хуанли Григорийн хуанлиас 8 жилээр хоцордог. Энд мөрддөг хуанли ёсоор нэг жил 13 сартай, 12 сар нь 30 хоногтой байдаг бол 13 дахь сар нь өндөр жил эсэхээс хамаарч 5-6 хоногтой байдаг гэнэ.Хоног шөнө дунд эхлэдэггүй харин нар мандахад эхлэхээр тооцсон энэ хуанлийг эртний Александрын хуанли дээр үндэслэн зохиож байжээ.


ИЗРАЙЛЧУУД 5782 ОНЫГ УГТАНА



       

Еврейн хуанлийг Израильд Григорийн хуанлитай хамтад нь албан ёсоор ашигладаг. Энэ хуанлийн дагуу еврейн баяр, дурсгалт өдрүүд, гэр бүлийнхний төрсөн өдрийг тэмдэглэдэг юм байна. Еврейн хуанлиар сар шинэ сар мандахтай зэрэгцэн эхлэдэг бол жилийн эхний өдөр нь дпаваа, мягмар, пүрэв эсвэл бямба гаригт таарах ёстой гэнэ. Рош ха Шана гэж нэрлэх шинэ жил дээрх өдрүүдэд тохиож байхын тулд жилийг нэг хоногоор уртасгадаг байна.


ПАКИСТАНД 1443 ОН ГАРНА



     

  Исламын хуанлийг шашны баяруудын огноог тодорхойлоход ашиглахын дээр мусульман шашинт зарим орнуудад албан ёсны хуанли болгон мөрддөг. Зөнч Мухамед болон анхны мусульманчууд Меккигээс Медина руу шилжин суурьшсан /МЭ 622 он/ огнооноос эхлэн энэ хуанли тоологджээ. Энэ хуанлийн дагуу хоног шөнө дунд биш харин нар мандахад эхлэдэг бол шинэ сар гарсны дараах хавирган сартай хоногоос сарын эхний хоногийг тоолдог байна. Исламын хуанлийн жилийн үргэлжлэх хугацаа нь нарны жилээс 10-11 өдөр бага, мөн сарууд солигддог. Өөрөөр хэлбэл зуны сарууд, өвөлд тохиох, өвлийнх зун тохиох нь ч байдаг гэнэ.


ИРАНД 1400 ОН



         

Ираны хуанли буюу нарны хижра нь Иран, Афганистаны албан ёсны хуанли юм. Одон орны энэхүү нарны хуанлийг Омар Хайяамын оролцоотойгоор боловсруулжээ. Исламын хуанлитай адил хижрагаас эхлэн хөтлөдөг ч нарны жилээр тооцоолсон тул саруудын байршил өөрчлөгддөггүй. Энэ хуанлийн дагуу долоо хоног бямба гаригт эхлэж, баасан гаригт дуусах бөгөөд баасан гариг амралтын өдөрт тооцогддог юм байна.


ЭНЭТХЭГ ХУАНЛИАР ИРЭХ ЖИЛ 1943 ОН



     

  Энэтхэгийн нэгдсэн үндэсний хуанлийг 1957 онд боловсруулжээ. Энэ хуанлийн үндэс нь Энэтхэг болон Камбожд дэлгэрсэн цаг тооллын эртний систем юм. Энэ хуанлийн дагуу 12 дугаар сарын 31-ний шөнө энэтхэгчүүд 1943 онтойгоо золгох нь.


ЯПОНД 33 ОН



       

 Японд Христийн мэндэлснээс тоолдог он тооллын систем үйлчлэхийн зэрэгцээ Японы эзэн хаадын хаан ширээнд суусан жилээр тоолдог уламжлалт тоолол ч үйлчилдэг. Эзэн хаан бүр тухайн эриндээ өөрийн хаан ширээ барих үеийн уриа болсон нэрийг өгдөг. 1989 оноос Японд “Эх тайван, амгалан байдлын эрин”  эхлэсэн бөгөөд хаан ширээнд Акихито хаан сууж байгаа юм. Өмнөх эрин нь “Гэрэл гэгээтэй ертөнц” нэртэй байсан. Энэ эрин 64 жил үргэлжилжээ. Японы ихэнх албан ёсны баримт бичгүүдэд Григорийн хуанли болон Японы уламжлалт хуанлиар тооцсон хоёр огноог бичдэг байна.


          ХОЙД СОЛОНГОСУУД 110 ДАХЬ ОНОО УГТАХ НЬ


          Чучхегийн хуанли 1997 оны долоодугаар сарын наймны өдрөөс БНАСАУ-д мөрдөгдөж байгаа бөгөөд бусад орны адил Григорийн хуанлийг ч ашигладаг. Энэ он тооллыг Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч, Солонгосын мөнхийн ерөнхийлөгч гэгдэх Ким Ир Сен мэндэлсэн 1912 оноос эхлэн тоолжээ. Түүний мэндэлсэн оныг Анхдугаар он болгон тоолсон байна. БНАСАУ-д огноог бичихдээ Григорийн хуанлиар бичиж хаалтанд чучхе хуанлийн огноог давхар бичдэг юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тайланд европын бусад орны адилаар...Бямбасүрэн газрын зураг хааяа харж бай
2021-12-30