Хурдны зам тавигдана

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр уржигдар буюу өнгөрөгч бямба гаригт  шинээр болон засвар шинэчлэл хийгдэх автозамын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа.

Энэ жил Яармагийн гүүрнээс Нисэх хүртлэх, Нисэх-Биокомбинат-Шувуун фабрик хүртэлх замын ажлыг эхлүүлэх юм байна.  Энэхүү замын ажлын нийт төсөв нь 29 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Түүнчлэн шинэ замыг ирэх 2013 онд бүрэн ашиглалтад оруулах аж.

 Яармагийн гүүрнээс Нисэх хүртлэх замын хувьд хоёр талдаа гурав гурван эгнээ бүхий нийслэл хотын өнгө төрхийг илтгэсэн хурдны зам тавих юм байна. Хурдны үндсэн зам нь Нисэхийн цагаан хаалганы орчмоос зүүн тийш эргэж, Яармагийн товчооноос Өлзийт хороолол хүртэл үргэлжлэх гэнэ.

Харин Нисэх хүрэх зам нь дөрвөн эгнээ болон үргэлжилнэ.  Энэ жилийн замын ажлын хүрээнд нийслэлийн Шалган нэвтрүүлэх товчоодыг гарахдаа найм, орохдоо гурван гарц бүхий орчин үеийн пост болгон  өөрчлөх юм байна.

Нийслэл хотод хийх  дараагийн томоохон зам нь Дэнжийн 1000- Зурагтын эцэс хүртэлх 19 метрийн өргөнтэй шинэ зам. Эл замын ажлыг хийж гүйцэтгэхэд 70 гаруй айл өрх, обьект замын трасст орсон тул тэднийг нүүлгэн шилжүүлэх, байрш­лийг нь өөрчлөх аж. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг замын ажил эхлэхэд саад учруулахгүй байхыг албаныхан сануулж байсан. Энэ онд нийслэлийн Автозамын газ­раас 43 багц тендерийг зарласан бөгөөд одоогийн байдлаар Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэлх замын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулсан байна.

Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нийслэл хотын өнгө төрхийг илтгэсэн хурдны зам tavih yum bol ch aimaar zam boloh baih oo
2012-04-01
Зочин:
Өлзийт хороолол хүртэл хурдны зам байхдаа ч юув дээ. Энэ замыг эхлээд хотоо нэвт гарахаар хийхгүй дээ. Комбинатын цагаан хаалга дээр л нил түгжрээ үүсэх нь дээ.
2012-01-23
irgen:
gyyren zam taviachee' darga naraa tegsen ni hamaagyi deer'2-t japanchuudaar bariulangaa uursduu suraltsatsgaaye'
2012-01-23
YARMAGAAS OLZIIT:
YARMAGAAS OLZIIT ORDOG NI CH DENDNE NARANTUULAAS YARMAGIIN GUUR HURTEL ZAM UULIINHAA URDUUR TAVICHIHAACH JAPAN UUDAAR TAVIULAARAI
2012-01-23
irgen:
Ulaanbaatar hotdoo neg toirog zamtai bolmoor umaa
2012-01-23
иргэн:
Өлзийт хороолол руу хурдан морио эргэцгээхээр явахад нь муу зам саад болсон байна
2012-01-23
иргэн:
Хэ хэ, манай дарга нар Өлзийт хороолол явах замдаа ядарсан юм байх даа, хөөрхийсийг донслуулж дээ. түүнээс биш энэ ч нэг их ард түмний асуудал болж байгаа зам биш дээ. бас Буянт-Ухаа байна. Хөөрхийсийг гадаадад зугаалахаар явахад нь зовоосон байна, тээ
2012-01-23
иргэн:
Түгжрээд байгаа хэдэн 4 замаа давуулж гүүрэн зам тавихыг санал болгож байна. Дарга аа
2012-01-23
иргэн:
Их түгжирдэг газрууддаа хурдны гүүрэн зам тавиач ээ. Эдгээр зам чинь тийм их асуудалтай газрууд биш байна. Нөгөө хурдан морины замыг Улаан Энхболд хоёр лоббидож тавиулдаг шиг л юм болж
2012-01-23
hunnu:
Ter hurdny zamaa yaponchuudaar hiilge.
2012-01-23