Казахстаны эмх замбараагүй байдал ураны үнэ өсөхөд нөлөөллөө

Эмх замбараагүй байдал дэгдсэн Казахстаны нөхцөл байдлаас үүдэлтэйгээр дэлхийн ураны үнэ өсчээ. Энэ талаар ураны үнийг мэдээлдэг UxC компани мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ураны үнэ найман хувиар өсч, фунт нь 45,25 ам.долларт хүрчээ. Харин өмнө нь ураны фунт 42 ам.доллар байсан байна. Түүнчлэн Казахстаны Үндэсний атомын компани болох Казатомпромын хувьцаа ч унажээ. Лондонгийн бирж дээр энэ компанийн хувьцаа 11 хувиар унасан гэж Регнум агентлаг мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Казахстанд нөхцөл байдлыг хяналтдаа оруулах зорилгоор тус улсын Ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүссэн юм. Улмаар Казахстанд нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс энэ улс руу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчдыг оруулахаар болсон байна.
Казахстанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэнэ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ