Газрын дарга нар Төрийн нарийн бичгийн дарга болон дэвшлээ

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн хөгжлийн яамыг, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг түр хугацаагаар хариуцахаар болжээ.
Мөн Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ