Бээжинд өвлийн олимпын гол хэвлэлийн төв нээгдлээ

Өвлийн олимпын гол хэвлэлийн төв Бээжин хотноо нээлтээ хийжээ. Энэ төвийн талбай нь нийт 98 мянган квадрат метр гэнэ. Хэвлэлийн төв хэд хэдэн спортын олимпын талбар болон наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох цэнгэлдэх хүрээлэнд ойр оршиж байгаа гэнэ.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны мэдээлснээр, Бээжингийн өвлийн олимпын хэвлэлийн төвд нийт 2800 итгэмжлэгдсэн сэтгүүлч, телевизийн төлөөлөгчид ажиллах юм байна. Мөн энэ хэвлэлийн төвд чухал хэвлэлийн хурлууд зохион байгуулагдах аж.
Хэвлэлийн төв нэгдүгээр сарын 22 хүртэл 07.00-22.00 цаг хүртэл ажиллах бол нэгдүгээр сарын 24-нөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хооронд 24 цагаар ажиллах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ