А.Ариунзаяа: Урт хугацааны групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа

img

 

Урт хугацааны групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.

 

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталсан. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг тусгасан.

 

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,314 хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана. Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13.506 хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан" гэж бичжээ.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

байнгын асаргатай хүүхэдыг 2-3 Байж болдоггүй .юм у
2023-11-05
Зочин:
Нэг нүд протезтой насан туршдаа дахиж харахгүй хүнийг жил болгон грүпп сунгадаг.Хугацаагүй болгохгүй юмаа гэхэд 2-3жил болгож болохгүй юмуу грүппийнх хугацааг
2023-11-04
Зөв шүү груп нь хугацаагүй ч асаргааг жил бүр сунгуулах нь төвөгтэй, материал бүрдүүлж өгөхөөр хорооны халамжийн ажилтан сунгах хугацааг ойртуулж байж хүлээж авна гээд эрт авахгүй. Тэгээд ойртуулаад өгөхөөр хурлаар бөөнд нь баталдаг гээд хоцроож оруулаад дунд нь завсардсан хоногуудын мөнгө нь ордоггүй , дандаа дутуу өгдөг. Сунгасан эхний сар заавал мөнгө нь дутуу оруулж хохироодог , хэлэхээр өөрсдийгөө өмөөрсөн баахан тайлбар тавьдаг
2023-11-04
Энд зээл авах гэсэн нэг ширхэг ч хүн алга МАЛ минь!!!
2023-11-03
Зочин:
Группыг хугацаагүй, эсхүл урт хугацаагаар сунгасан бол асаргааны тэтгэмжийг мөн ижил хугацаагаар сунгамаар байна. Жил болгон асаргаа сунгуулахад маш их хүндрэлтэй, хорооны ажилтаны хүнд суртал дарамт маш их байна. Асаргаа авч чадахгүй байх, завсардах, завсардсан бол эхнээс нь бүх бичиг баримтыг бүрдүүлж тамлаж байна. Сэтгэцийн өвчтэй 1 хүний ард бүхэл бүтэн айлын амьдрал сүйрдэг. Энэ бол эдгэрдэггүй, бүх насаараа асаргаанд байдаг маш хүнд өвчин. Хүний зовлон дээр зовлон нэмэхээ болимоор байна аа. Шинжлэх ухаан дийлэхгүй өвчин гэж байна. Сэтгэцийн өвчин хожуу илэрдэг. Төрөлхийн/олдмол гэж эдгэхгүй өвчнийг ангилахаа боль оо. Сэтгэцийн өвчтэй байснаас хорт хавдартай, тахир дутуу байсан нь дээр шүү! Энэ бол нэг гэр бүлийн бүх хүнийг амьдын тамд оруулдаг хэцүү өвчин.
2023-11-01
Зөв шүү груп нь хугацаагүй ч асаргааг жил бүр сунгуулах нь төвөгтэй, материал бүрдүүлж өгөхөөр хорооны халамжийн ажилтан сунгах хугацааг ойртуулж байж хүлээж авна гээд эрт авахгүй. Тэгээд ойртуулаад өгөхөөр хурлаар бөөнд нь баталдаг гээд хоцроож оруулаад дунд нь завсардсан хоногуудын мөнгө нь ордоггүй , дандаа дутуу өгдөг. Сунгасан эхний сар заавал мөнгө нь дутуу оруулж хохироодог , хэлэхээр өөрсдийгөө өмөөрсөн баахан тайлбар тавьдаг
Цэцэгмаа Шагдарсүрэн:
Он сар өдөр тушаалын дугаар номер хэд вэ
2022-01-14
Сэтгэцийн онштой хүмүүсийг байн байн хуралаар оруулдагаа болих хэрэгтэй
2022-01-14
irgen:
setgets, harvalt geed geed oyun uhaanaa aldsan humuus100% asargaand baidag jil bur sungalt geed tamlahaa bolison gej naidiya
2022-01-14
Саруул:
Улсад 30аас дээш жил ажиллсан иргэдийг 50, 55 тай тэтгэвэрт гарч болох сонголттой заалтыг шинэ хуулиндаа нэмж оруулмаар бн
2022-01-14
Tetgberee nemeechde saida ahmaduud chini hetsuudle
2022-01-14
Zoljargal:
Torolhiin tvnhni baga zergin oorchlolttoi edegrehgvi onshtoi gvrvpd baij baigaad zaalt baihgvi gesen shaltgaanaar hasaj boldog ym uu
2022-01-14
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
Энд зээл авах гэсэн нэг ширхэг ч хүн алга МАЛ минь!!!