Малчид “Эрдэнэс -Монгол” компанийн эсрэг тэмцэхээ илэрхийллээ

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар “2010 оноос эхлэн олон улсын хөрөнгийн бирж дээр “Дэлхийн алтны бүслүүр Монголоос олдлоо” гэсэн мэдээлэл тархсан. Энэхүү мэдээллийг Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” гэдэг компани тараасан байдаг. Энэ мэдээллийнхээ үр дүнд эздээс нь асуулгүй Торонтогийн биржээс хөрөнгө босгож Монгол Улс руу хүч түрэн орж ирлээ.
Энэ компани Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр гэсэн сумуудыг дамнасан хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч өдгөө цианит натри ашиглан алт ухахаар улайрч байна. Онцгой байдал тогтоосон хөл хориотой үед өөрийн талын цөөн иргэдээр Иргэдийн нийтийн хурлын тогтоол батлуулсан.
Говь нутагт усыг хоногт 50 тонноор хэрэглэнэ гэдгээ илэрхийлж, “Хөндийн алт”-ны ордыг ашиглах нь малчдад төдийгүй говь нутаг цөлжих аюултай юм. Тиймээс Баян-Өндөр, Шинэжинст сумын иргэд “Эрдэнэс –Монгол” компанийн хүч түрэмгийлсэн ажиллагааг эрс эсэргүүцэн тэмцэхээ илэрхийлж байна.
Нутгийн иргэд төр засгаасаа юу ч гуйгаагүй. Зөвхөн бидний нутгийг үлдээгээч. Нутгийг минь үлдээгээч гэж төр засгаасаа гуйж байна. Малчид хандивын аян өрнүүлж байгаа. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар гадныхнаас авилга аваад хэрэггүй. Малчид бид өгнө.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ