С.Жавхлан: Энэ сард Жавхлан нэртэй тоглолтоо зохион байгуулна

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцууллаа.
С.Жавхлан "Өнгөрсөн хугацаанд маш олон үйл явдал болж өнгөрлөө. Миний бие тааруу байлаа. Маш хүнд өдрүүдийг өнгөрөөлөө. Гэвч олон сайхан ээж, ах дүүсийнхээ тус дэмээр хөл дээрээ босоод ирлээ. Бие маань эдгэрч байгаа. Маш сайхан ерөөлтэй он гарч байна. Монголд 22 тоотой онцлог өдрүүд байдаг. Мөн Их эзэн Чингис хаан маань 22-ын тоог 22 үе дээшээ тоологдож 22 үе явсан байдаг. Тиймээс 2022 он, Бар жил маш ерөөлтэй. Миний хувьд түмэн олондоо “Баярлалаа” гээд “Жавхлан” нэртэй тоглолтыг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.
Тоглолт 2022 оны нэгдүгээр сарын 17-нд болно. Хамтарч олон сайхан байгууллагууд ажиллаж байна. Цаашид хамтарч ажиллах хүмүүст нээлттэй" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ