Гурван хоногийн тусгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадаас ирж буй иргэдийг гурван хоног тусгаарлаж буй журмыг цуцлах үүрэг өгчээ. Харин гадаадаас ирж буй иргэдээс онгоцны буудал дээр ПСР шинжилгээ авах аж. Тухайн шинжилгээг олон улсын жишгээр үнэ төлбөртэй авах зохицуулалтыг хийх чиглэлийг Ерөнхий сайд УОК-т өгчээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ