Ч.Дашдэмбэрэл, Н.Жанцан нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Үндсэн хууль боловсруулж, батлалцсан хүмүүст төрийн одон медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ч.Дашдэмбэрэл
АИХ-ын депутат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Жанцан нарт хүртээлээ.
Ардын багш цолыг
Академич Ж.Болдбаатар
АИХ-ын орлогч дарга асан Л.Дашням нар олгов.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолыг
АИХ-ын депутат асан Ц.Товуусүрэнд
Монгол Улсын гавьяат багш цолыг
УИХ-ын гишүүн асан Н.Содномдорж
АИХ-ын депутат асан Б.Чойжилсүрэн
ҮХЦ-ийн гишүүн асан Ч.Энхбаатар
Монгол Улсын гавьяат механикжуулагч цолыг
АИХ-ын депутат асан Н.Дашзэвэг
Монгол Улсын гавьяат хуульч цолыг
ЗГХЭГ-ын дарга Г.Батбаатар
АИХ-ын депутат асан Ж.Бямбажав
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан Д.Дашдорж
Шадар сайд асан Ц.Оюунбаатар
ТАЗ-ийн орон тооны бус зөвлөх Г.Өнөбаатар
АИХ-ын депутат асан Л.Хангай
УИХ-ын гишүүн асан Л.Цог нарт гардууллаа.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг
АИХ-ын депутат асан Л.Баатарсүрэн
УИХ-ын гишүүн асан Т.Ганди
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар хүртээлээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ