КОВИД-19: Шинээр 2010 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2010 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1454 нь Улаанбаатарт, 531 нь орон нутагт бүртгэгдэж, 25 нь зөөвөрлөгджээ.
Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2009 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5889 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1692 нь хөнгөн бол 35 хүний биеийн байдал нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ