О.Батбаяр: Онцын шаардлагагүй бол багц авах хэрэггүй

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд багц олгож байгаа юу?
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Эрүүл мэндийн даатгалын сангаас дахиж өвдсөн хүмүүст багц олгож байгаа. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. зөвхөн өнгөрсөн онд Өрхийн эмнэлгээр дамжуулж 160 мянган төгрөг, эм, өрхийн эмчилгээний зардал, ажлын хөлс багтсан. Тус багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удааг Омикрон хувилбар илүү хөнгөн, вакцинжуулалтын өндөр байгаа тохиолдолд бусад өвчний адилаар гэртээ тусгаарлаад, халууны эмээ уугаад эдгэх боломжтой.
Иргэн бүр багц авна гэвэл Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Багц олгож байгаа. Гэхдээ онцын шаардлагагүй бол багц авах хэрэггүй" гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ