Шинжилгээний дүн: Сайжруулсан шахмал түлшний бүх үзүүлэлт стандарт хэмжээнд байна

img

Сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт алдагдсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Түлшний борлуулагч нар ч сайжруулсан шахмал түлшний чанар өнгөрсөн жилийнхээс муудаж, чийглэг, үнс ихтэй байгааг хэлж буй. Мөн түлш шатахгүй уугиж байгаагаас агаарыг их бордуулж буй тухай ярьж буй. Тиймээс Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт, үйлдвэрлэлд шалгалт хийсэн байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас түлшинд шинжилгээ хийснээ өнөөдөр танилцуулллаа.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Тавантолгой түлш компанийн зүүн болон баруун бүсийн үйлдвэр, агуулах, борлуулалтын цэг, барьцалдуулагч, мидлинг зэргээс дээж авч, шинжилгээ хийжээ.

 

 

Баруун бүсийн үйлдвэрийн шахмал түлшний шинжилгээний дүн:

 

Үзүүлэлт

Стандарт хэмжээ

Шинжилгээний дүн

Чийглэг

10%

1.7-1.9

Үнслэг

29

 

22.4-23.4

 

Дэгдэмхий бодис

22 хувь

18.4-18.7

Хүхрийн агууламж

1 хувиас бага

0.9-0.93

Ислэг чанар

4200-аас их байх

 

6078-6273

Бат бөх чанар

80 хувиас дээш

 

90.2-93

 

 

Зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшний шинжилгээний дүн:

 

Үзүүлэлт

Стандарт хэмжээ

Шинжилгээний дүн

Чийглэг

10%

5.8-8.5

Үнслэг

29 хувь

 

22.3-25.7

 

Дэгдэмхий бодис

22 хувь

18.3-20.3

Хүхрийн агууламж

1 хувиас бага

0.89-0.94

Ислэг чанар

4200 ккл-аас их байх

 

5490-5788

Бат бөх чанар

80 хувиас дээш

 

81.3-95.2

 

Сайжруулсан түлшний гол түүхий эд мидлингийн шинжилгээний дүн бүгд стандарт хэмжээнд байна. Мөн барьцуулагчийн шинжилгээ ч стандартын шаардлага хангасан, ямар нэг зөрчилгүй гарсан гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах мэргэжилтэн Угтахбаяр танилцууллаа.

 

Мөн Тавантолгой түлш компанийн Чанарын хяналтын хэлтсийн дарга Баттулга үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн бүрт шинжилгээ хийдгээ хэлж байна.

 

 

Тэрбээр “Чанарын хяналтын хэлтэс Тавантолгой түлш үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнийг нэгбүрчлэн хянаж, чанарын шаардлага хангасан түлшийг иргэдэд хүргэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ЭХ-ний сайд Н.Тавинбэх, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нараар ахлуулсан ажлын хэсэг сайжруулсан шахмал түлшинд үзлэг, шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл стандартын хэмжээнд байгаа нь батлагдсан. Мөн айл өрхүүдээр түүвэрчлэн үзлэг шалгалт хийсэн. Нунтагийн агууламж өндөр гарсан тохиолдол байсангүй. Чийгний стандарт 10 хувь байдаг. Үүнийг бид хамгийн ихдээ 5-6 хувьд барьж ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байна.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Зочин:
Харваас утаатай угаартай байхад утаа буурсан түлш чанарын. Шаардлага хангасан гэж дүгнэлт гаргадаг байнаа энэ хоолой хорсгом үнэр юу болох нь вэ
2022-01-18
Заагч:
Дэгдэмхий бодис 22% бас л их ендер тоо ядаж 16%-18% байж болдоггvй юм байх даа чааваас.хог хужаа бодис их хийж байна гэсэн энэ нь тортог нэмэгдэхийн гол шалтгаан ацных нь барьцалдуулагч бодис нил хорт утаа.
2022-01-17
Чийглэг 10% ийм байж болохгvй энэ чинь 50кг тvлшний 5кг нь ус гэсэн vг арай ч дээ ийм мал мэргэжлийн хяналт байх уу даа даанч яав даа тэгээд хэвийн гэж шаадаг ацнууд байнаа.
2022-01-17
Зочин:
За даа энэ худлаа байхаа маш их угаар утаатай бна шуу дээ
2022-01-17
Erdene:
Tegvel yyniigee bysad ornii shahmal tylshtei haritsyylah heregtei naad standart chini bolohgyi baigaa iym bishyy?
2022-01-17
Иргэн:
Шал худлаа ярьдаг Засагтай болжээ. Хулхи бензин нь машины моторыг эвдэж, хулхи түлш нь ард түмнээ хордуулж дуусч байхад арай ч дээ. Бүх юм нь, бүх үйл ажиллагаа нь худал хуурмагаар дүүрчээ гэдгийг ойлголоо
2022-01-17
Шаадаг муу здунууд шүү бас л. Тэгээд хүмүүс тэр шахмал түлшийг чинь л түлээд утаа саагиад байгаан байгааздээ.
2022-01-17
Монгол:
Түлшиндээ нүх гаргаач, тэгвэл уугихаа больж утаагүй болно.
2022-01-17
Бид үйлдвэр дээр чинь очье Технологи алдаатай бгаа
2022-01-17
Тэгээд ард түмэн чинь буруутай юу?
2022-01-17
Зочин:
Худлаа шинжилж, худлаа дүгнэлт гаргадаг байж юу гэж ингэж ажил болж эсвэл ажил хийсэн болж болмоглож байдаг юм бэ дээ? Та нарын бүх юм хуурамч, хулхи эцсийн дүндээ амьдрал чинь ч хуурамч учраас бид байтугай дэлхий нийт Монгол улсад итгэхээ больсон ш дээ. Ээ чааваас гэж ийм ч төр засаг, ийм ч хар бараан амьдрал байх гэж дээ хөөрхийс. Хэлэх ч үг алга. Тэгээд яагаад утаа ихсээд байгаам бэ? Сонгуулийн өмнө буурчаад сонгууль дуусахаар ихэсдэг утаа юм уу? Бүх үзүүлэлт хэвийн бол огт утаагүй л байх ёстой биз дээ.
2022-01-17