МУГЖ С.Жавхлангийн бие даасан Жавхлан тоглолт хойшиллоо

МУГЖ С.Жавхлан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, энэ сарын 17-нд "Жавхлан" тоглолтоо зохион байгуулах болсноо мэдэгдэж байсан. Тэгвэл түүний тоглолт хойшиллоо.
С.Жавхлан өөрийн цахим хуудаснаа "Цаг үеийн гэнэтийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан "Жавхлан" тоглолт маань мэргэжлийн эмч нарын зөвлөмжийн дагуу 01 сарын 24-нд тоглогдохоор болж хойшлогдлоо. 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлого байна гэсний дагуу ийнхүү 7 хоногоор хойшлогдлоо. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү. Аюул хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" гэж бичжээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ